Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2333 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2455 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний 7 сарын байдлаар 2333 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 991 хүн амь насаа алдаж, 150476 хүн гэмтэж /өвчилж/, 16.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлагын тоо 23.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2455 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 56.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын төрлөөр нь задлан өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймэр 29.8 хувиар буурч, газар хөдлөлт 7.9 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тээврийн хэрэгслийн осол Тээврийн хэрэгслийн ослын 42 дуудлагаар ажиллаж, … Continue reading Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2333 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2455 хүний амь насыг авран хамгааллаа